Ангилал: Эдийн засаг
ЖДҮХС-гийн зээлийг банк бус санхүүгийн салбар руу оруулах боломжгүй гэв
Банк бус санхүүгийн салбарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байна.Тэдний дийлэнх буюу 90 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсчээ.
Энэ оны эхний гурван улирлын турш гучаас дээш хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Хөрөнгийн өсөлтийн 74 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна.
Зээлийн үйлчилгээний хүртээмж өссөн нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотой юм. Харин зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин гуравдугаар улиралд 3.3 хувьтай байна. Хүүгийн түвшин өмнөх улирлын түвшнээс өөрчлөгдөөгүй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмж өссөн нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотой юм. Харин зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин гуравдугаар улиралд 3.3 хувьтай байна. Хүүгийн түвшин өмнөх улирлын түвшнээс өөрчлөгдөөгүй байна.
ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгөд Санхүүгийн зохицуулах хороо нарийн чанд хяналт шалгалт хийж, тусгай зөвшөөрөл олгодог. Иймд ЖДҮХС-гийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүй гэж албан ёсоор мэдэгдсэн юм.