2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Улс төр

Б.Жавхлан: Маргаашнаас нүүрсний 200 машин гаргана

2021-11-30 13:03:09

Хятадын  Эрээн хот, Өвөрмонголд халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан  мэдээлэл өглөө. Тэрбээр "Урд хөршид үүссэн шинэ нөхцөл байдлаас шалтгаалж,  түр зохицуулалт хийхээс өөр аргагүй болсон. Төмөр замаа хаахгүй гэсэн ч хаах шаардлага үүссэн гэдгийг мэдэгдсэн. Энэ арга хэмжээ түр байгаасай. Битгий удаасай гэж хүсч байна.  Бид өдөр бүр холбогдож байна. Сүүлийн арав гаруй  хоногийн хугацаанд Өвөрмонголд халдвар их гарсан. Дан ганц монголоос шалтгаалахгүй олон хүчин зүйлс нөлөөлж байна. 

Гашуунсухайт боомтын хувьд байдал арай дээр байгаа. Тээвэрлэлт бүрэн зогсоогүй. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт 700  автомашинаар нүүрсээ Хятад руу  гаргахаар тохиролцсон. Гэвч шинэ нөхцөл байдал үүссэн учраас  700-г  350 болгосон. Маргаашнаас  эхлэн автомашины тоог  200 болгоё гэж байна. Нүүрс тээврийн 200 автомашин нь дан чингэлэг тээвэр байна.  Энэ нь богино хугацаанд түр авч байгаа арга хэмжээ гэдгийг  Хятадын тал  мэдэгдсэн. Тэдний зүгээс  экологийн асуудлаас үүдэн нүүрс тээвэрлэлт чингэлэг тээвэр рүү бүрэн шилжихээр байна. Тиймээс тээвэрчид, тээврийн компани одооноос энэ талаар зохицуулалт хийх нь зөв гэдгийг онцолсон" гэв.