2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” ҮНДЭСНИЙ АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-11 15:07:37

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” Үндэсний аяныг 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд Өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг танхимаар болон цахим хэлбэрээр аймаг, нийслэл, дүүргийн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын төлөөллүүд болох Цагдаа, Цэргийн анги, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд болон ЕБС, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж, Их дээд сургуулиудад нэгэн зэрэг зохион байгууллаа.
 
Нийслэлийн хэмжээнд 47 Цэргийн анги нэгтгэл, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Их дээд сургуулийн оюутан залуучуудад “Эх оронч залуу” Үндэсний аяныг өрнүүллээ.