Ангилал: Нийгэм
АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдаж буй “ДУБАЙ ЭКСПО 2020” дахь “БИЗНЕС АЯЛАЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Зорилго: Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх
Оролцогчид:
Монгол Улсын төлөөлөгчид: ГХЯ, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ-ын төлөөлөл, дотоодын аж ахуй нэгжүүдийн төлөөлөл
Гадаадын төлөөлөгчид: АНЭУ -ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын холбооны төлөөлөл болон олон улсын хөрөнгө оруулагчдын төлөөлөл
Байршил: Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот
Хугацаа: 2021 оны 11 сарын 14-20 өдрүүд /4 шөнө, 5 өдөр/
Зохион байгуулагч: ГХЯ, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, АНЭУ -ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын холбоо
Энэхүү бизнес аяллын хүрээнд 2021 оны 11 сарын 17-ны өдөр 14:30-17:00 цагт “ДУБАЙ ЭКСПО 2020” дахь Abu Dhabi Hall-д “МОНГОЛ-АНЭУ БИЗНЕС ФОРУМ”-ыг зохион байгуулах юм. Энэхүү форумаар гадаадын төлөөлөгчдөд Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг танилцуулахын зэрэгцээ дотоодын аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төсөл хөтөлбөрөө танилцуулах боломж бүрдэх юм.
Тус форумыг зохион байгуулахтай холбоотойгоор бизнес аяллыг 2021 оны 11 сарын 14-20 /4 шөнө, 5 өдөр/ өдрүүдэд зохион байгуулах ба энэхүү аяллын хөтөлбөрт “ДУБАЙ ЭКСПО 2020”-той танилцах, “МОНГОЛ-АНЭУ БИЗНЕС ФОРУМ”-д оролцох, чөлөөт аялал зэрэг үйл ажиллагаа багтсан болно.
Хэрэв та бизнес форумд оролцох бол нэмэлтээр 200$/хүн төлбөр төлнө.
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021 оны 11 сарын 03 өдөр
Холбоо барих:
Утас: 77277070(6), 89084393, 91913978
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn